Хөтөлбөр
Meforum 2022
Төв танхим
Бүртгэл
Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ
Нээлтийн мэндчилгээ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Хүндэт зочны илтгэл: Дэлхийн Банк Группийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао
Нэгдсэн хуралдаан: Шинэ Сэргэлтийн Бодлого - Эдийн засагт үүсч буй сорилт, боломж
Цайны завсарлага
Төрийн бүтээмжийн сэргэлт Авлига, хүнд суртал , төрийн өмчит компанийн засаглал
Үдийн завсарлага
Нэгдсэн хуралдаан: Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар - Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо
Цайны завсарлага
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага
Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм, дүгнэлт
Эхний өдрийн хаалт
Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнийн хүлээн авалт
"A" Танхим
Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал (TBC)
Дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт
"B" Танхим
Боомтын сэргэлт: Тээвэр, логистикийн хямрал
Эрчим хүчний сэргэлт: Үр ашиг, алдагдал
Төв танхим
Бүртгэл
Нээлтийн мэндчилгээ: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар
Хүндэт зочны илтгэл: Бостон Консултинг Группын Партнер Майкл Макадүү
Үндсэн илтгэл: Хөрөнгө оруулалтын орчин,тогтолцооны шинэтгэл УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Болдын Жавхлан
Нэгдсэн Хуралдаан: Хөрөнгө оруулалтын орчин
Цайны завсарлага
Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу
Үдийн завсарлага
Нэгдсэн Хуралдаан: Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний өнгө төрх
Ногоон хөгжлийн сэргэлт: Аялал жуулчлал
Цайны завсарлага
Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм, дүгнэлт
Хаалтын үг: Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ
"A" Танхим
Төр, хувийн хэвшлийн түншлэл
Ажиллах хүч, Ажлын байрны ирээдүй
"B" Танхим
Хот хөдөөгийн сэргэлт
Дижитал шилжилт

Бидний тухай
Meforum 2022
Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал ба түүний шийдлийн талаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн талууд өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх зорилготой чуулга уулзалт юм.
Энэ удаагийн форум “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Илтгэгч
Meforum 2022

У. Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхийлөгч
Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч (1989-1990), МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан (1991-1994), Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх (1994-2000), Монгол Улсын Их Хурлын гишүүнээр (2000-2008) тус тус ажиллаж байв.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд (2004-2006), Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд (2006-2008), Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга (2008-2012), Монгол Улсын Их Хурлын гишүүн (2012-2013), Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын Шадар сайд (2014-2015), Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын Шадар сайд (2016-2017), Монгол Улсын Их Хурлын гишүүн (2020-2021), Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий Сайдын (2017-2021) албыг тус тус хашиж байсан. 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллаж байна. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Улс төр судлаач, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын арга зүйч, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Л. Оюун-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд
2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал, 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. 2011 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Гишүүн, 2019-2021 онд Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж байна.

Гомбожав Занданшатар
Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн
2019 оны 2 сараас эхлэн Улсын Их Хурлын даргаар ажилласан бөгөөд Улсын Их Хурлын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдсон. Тэрээр 2017-2019 онд ЗГХЭГ-ын дарга, 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын албан тушаалыг тус тус хашсан.
ОХУ-ын Эрхүүгийн Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал, Хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан.
Монголын Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Болд Жавхлан
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Б.Жавхлан нь 25 жил гаруй бодлого боловсруулах, төрийн санхүүгийн удирдлага, банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай ба 2021 оны 1 сараас Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна. Ажлын гараагаа 1997 онд Монголбанкнаас эхлүүлж, Тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж байв. Монгол Улсын Их Хурлын 2016 он болон 2020 оны ээлжит сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн бакалаврын зэрэгтэй бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их Сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Т. Аюурсайхан
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн, 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур, 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Х. Булгантуяа
Улсын Их Хурлын гишүүн
Бүтээлч шийдлүүд ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, Оюу толгой ХХК-ийн инженерийн албаны төслийн менежер, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, Петровис ХХК-д Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайдаар тус тус ажилласан. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. БНХАУ-ын Хуазонг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг эдийн засагч, АНУ-ын Иелийн Их сургуулийг эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй төгссөн.

Б. Энхбаяр
Улсын Их Хурлын гишүүн
Улсын Их Хурал дахь Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна. Ажлын туршлагын хувьд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар болон Нийгмийн даатгалын тамгын газрын даргаар тус тус ажилласан. Парламент дахь намын бүлгийн хуулийн зөвлөхөөр 2 удаа, УИХ-ын даргын зөвлөх болон МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байв. Парламентын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна.

С. Бямбацогт
УИХ-н гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
2008 оноос хойш 4 удаагийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 2013-2016 онд УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, 2019-2020 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020 оноос хойш Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль, Эдийн засагч, бизнесийн удирдлагын бакалавр, Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль, Эдийн засагч, бизнесийн удирдлагын магистр, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Хуульч, эрх зүйч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэргийг тус тус дүүргэсэн.
.jpg)
Х. Болорчулуун
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны Дарга дарга
1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд "Хишиг аж ахуй" компанийн захирал, 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал, 2012-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Агрономич мэргэжлээр төгссөн.

Н. Учрал
Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга
Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажилласан. Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, Монголын Франчайзингийн Ассоциацийн Ерөнхийлөгч, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч, Цахим бодлогын түр хорооны даргаар мөн ажилласан ба 2 удаа Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, ИБУИНВУ-ын Глоустершер Их сургууль, Лимкоквин Их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр, Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүхийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэргийг дүүргэсэн.
Ж. Сүхбаатар
Улсын Их Хурлын гишүүн
Ж.Сүхбаатар нь сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын Их Хуралд УИХ-ын гишүүн С.Төмөрийн орон тооны ажилтан-туслах, УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын Ахлах зөвлөхөөр ажиллаж ирсэн улс төрийн туршлагатай юм. Тэрээр “Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан”, “Алтан гадас” одон, “Шуудангийн тэргүүний ажилтан”, Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны “Алтан медаль”, УИХ-ын “Алтан соёмбо” шагнал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.

Г. Тэмүүлэн
Улсын Их Хурлын гишүүн
2006-2009 онуудад Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэнээс хэлтсийн дарга болон дэвшиж, Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-д дэд захирал, Оюу толгой ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны даргаар ажиллаж байна. АНУ-ын Америкийн Их Сургуулийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд тус сургуулийн Нийтийн захиргааны удирдлагын магистрын зэргийг хамгаалсан.

Ч. Номин
Соёлын сайд
Чинбатын Номин 2021 оны 1 сараас Монгол Улсын Соёлын сайдаар томилогдон ажиллаж байгаа.
Их Британи, АНУ-д эдийн засагчаар суралцаж, Монголын хэвлэл мэдээлэл, соёлын салбарт тэргүүлэх хэмжээнд ажиллаж, дэлхийд алдартай олон улсын шоу нэвтрүүлгүүдийг бэлтгэн гаргасан нь Монголчуудын авьяас билгийг Монгол төдийгүй, олон улсад сурталчлан таниулсан, соёлын олон төрлүүдийг түгээн дэлгэрүүлсэн амжилттай үргэлжилж байна.
Чинбатын Номин сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хамаарах Монголчуудын үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурлан Монголчуудын соёл, соёлын олон төрлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг боловсруулан, хэрэгжүүлж байна.

О. Цогтгэрэл
Улсын Их Хурлын гишүүн
1999-2012 онд ТЭСО ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх, 2012-2019 онд ТЭСО группын ТУЗ-ын гишүүн, ерөнхийлөгч 2020-оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Физик-Эдийн засагч мэргэжилтэй, удирдахуйн ухаанаар мэргэшсэн, Удирдахуйн ухааны докторант зэрэгтэй.

Д. Сарангэрэл
Улсын Их Хурлын гишүүн
1982 оноос эхлэн хувийн болон төрийн байгууллагад удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай. 2012 оноос Улсын Их хуралд 3 дахь удаагаа сонгогдон гишүүнээр ажиллаж байна. ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж Москвагийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Э. Батшугар
Улсын Их Хурлын гишүүн
2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир, 20211-2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч, 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр тус тус ажилласан.

Марселло Эстевао
Дэлхийн Банк | Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын эрхэлсэн олон улсын захирал
Дэлхийн Банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирлын албан тушаалынхаа хүрээнд олон орны эдийн засагчид, макро эдийн засагчид, төсвийн бодлого, өр, макро загварчлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг удирдан ажилладаг. Тэрээр макро эдийн засаг, төсвийн бодлого, өрийн бодлогын талаарх дэлхийн хэмжээний дүн шинжилгээний ажлын хэрэгжилтэд хяналт тавих, Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын стратегийн чиглэлийг удирдаж хэрэгжүүлэх, улсын ба бүс нутгийн түвшинд Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг бүтээхэд туслах, хяналт тавих, мөн Тэгш өсөлт, Санхүүгийн байгууллагын болон бусад дэлхийн хэмжээний ажлуудад ажилтнуудаа илүү үр ашигтай дайчлах үүрэг гүйцэтгэдэг. 2018 оны 12 сар хүртэл Бразилын Сангийн яамны Олон улсын харилцаа эрхэлсэн дэд сайдаар ажиллаж байсан ба Бразил улсын G20 хурал дахь төлөөлөгчөөр ажилладаг байв.
Тэрээр мөн Шинэ хөгжлийн банкны (Шанхай) ТУЗ-ийн дарга, FUNCEF-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ албан тушаалд очихоосоо өмнө тэрээр Tudor Investment Corporation-д Хойд Америк, Далайн орнуудын ахлах эдийн засагч, Олон улсын валютын санд Перу, Никарагуа, Барбадос дахь төлөөлөгчийн газрын ахлагч, Бүс нутгийн судалгааны хэлтэс, Хойд Америкийн хэлтэс, Латин-Карибын тэнгисийн хэлтсийн орлогч даргаар, Европын хэд хэдэн улс орнууд болон Евро бүсэд ажилласны дараа Вашингтон хот дахь Холбооны Нөөцийн Зөвлөлийн Судалгаа, Статистикийн хэлтэст судлаач, Ногоон номыг урьдчилан таамаглах багийн гишүүнээр ажилласан. АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хот дахь Массачусетсийн Технологийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Майкл Макадуу
Босто Консалтинг Групп | Партнер
2017 онд Бостон Консалтинг Групп (БКГ)-д эргэн нэгдсэн. Тэрээр байгууллагын Global Advantage болон Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ажлуудын гол гишүүдийн нэг юм.
Майкл 25 гаруй жилийн турш компанийн стратеги, төрийн бодлого, олон улсын геополитикоор мэргэшин ажилласан. G7-д багтдаг улсын Ерөнхий сайдын ажлын албанд ахлах мэргэжилтнээр, БКГ-ын Стратеги, олон улсын худалдаа, олон улсын бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан удирдах түвшний захирлаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр АНУ, ЕХ, Орос, Хятад, Бразил зэрэг улсуудад худалдааны маргаан болон зах зээлд нэвтрэх саад бэрхшээлийг амжилттай шийдвэрлэсэн туршлагатай.
Тэрээр NAFTA-ын 3 улсад ажиллаж, амьдарч байсан ба Мексикт 225 ажилтантай үйлдвэрийг ажиллуулж байсан. Канадын Засгийн газарт ажилтнаар ажлын гараагаа эхэлж, Ерөнхий сайдын гүйцэтгэх туслах болтлоо дэвшсэн. Энэ үүргийнхээ хүрээнд, тэрээр 22 гаруй улсад худалдааны болон дипломат айчлалуудад оролцсон. Тэрээр анх БКГ-д 1995 онд нэгдсэн ба Торонто, Монтеррей дахь оффисуудад ажиллаж, үйлчлүүлэгчдэд голчлон үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2001 онд Bombardier Inc.-ийн ахлах удирдах албаны ажилтнаар ажиллаж, стратеги, үйл ажиллагаа, олон улсын худалдаа, аж үйлдвэрийн үйлчилгээний чиглэлээр удирдах түвшний албан тушаал хашиж байжээ. Франц, Испани хэлтэй.
Дэлгэрэнгүй



